Шөнөжин алхсан болоод ч тэр үү өглөө хөлийн тавхай өвдөөд гишгэхэд ч хүндүүр оргиж байна.
Гэсэн ч ажилд явах хэрэгтэй.
Өрөөнөөсөө доголсоор гарахад Жонни ширээнд суучихсан Инбинь будаа аягалж байлаа.
Инбинь: яасан хүндүүрлээд байна уу?
Жэхён: харин тиймээ.
Инбинь: би наалт наагаад өгье. Өдөртөө л гайгүй болчихно байх даа.
Жэхён: ойлголоо.
Жонни Жэхён хоёр гэрээс гарч эмнэлэг явахад Инбинь ч гэр орноо цэврэлсээр үлдэв.
Жонни Жэхён хоёр эмнэлэгийн урд зогсон нэг урт амьсгаа авчихаад гараа цохилцоод эмнэлэгрүү орлоо.
Жонни: наанаа сууж бай би уулзчихаад ирье.
Жэхён: тэг дээ.
Жонниг үүдний хүлээн авагчтай ярилцан зогсоход Жэхён хий дэмий л сууж байтал хажууд нь нэг бяцхан охин уйлаад ирэх нь тэр.
Жэхён түүнийг сүнс гэдгийг мэдэж байсан тул хараагүй царайлтал тэр охин Жэхёны гараас татан ахаа ээж минь үхэх гээд байна! Ээжийг минь авраач дээ. Ээжийн минь гэдсэнд миний дүү байгаа. Ахаа авраач дээ гэж чангаахад Жэхён охины өндөрт тааруулан суугаад ээж нь хаана байна гэж асуухад охин Жэхёныг дагуулсаар эмнэлэгийн 4давхарт гарч ирлээ.
Жэхён хүндүүрлэх хөлөө ч умартан урагш охиныг даган гүйсээр л...
Тэгтэл эмнэлэгийн 4 давхарын харанхуй буланд нэг эмэгтэй гэдсээ барьсаар хамаг хөлс нь бурзайн хэвтэж байв. Жэхён шууд л очин гарыг нь мөрөө давуулаад алхах гэтэл тэр эгч нэг л явж өгөөгүй өөрөө ч амьсгаа нь суларч байсан тул Жэхён хоёр гар дээрээ дээш өргөн буцан хүн ихтэй газарлуу цахилгаан шатанд суув.
2давхарт бууж ирээд чангаар эмч байна уу? Гэж орилоход нэг сувилагч гүйж ирэн Жэхёныг дагуулан явж төрөх тасаг гэсэн нэртэй өрөөний урд ирээд эмэгтэйг орон дээр хэвтүүлээд аваад орлоо.
Жэхён ч амьсгаагаа даран зогсож байгаад буцаад нэг давхарт буухад Жонни эргэн тойрон нүдээ гүйлгэж Жэхёныг хайж байв.
Жэхён: Жонни.
Жонни: өө хааччихдаг юм бэ! Чамайг хайгаад сая юу болвоо! Хаана байсан юм!
Жэхён: нэг охин надаас тусламж хүссэн. Хүн биш...сүнс
Жонни: тэгээд?
Жэхён: анх удаа л сүнс надаас тусламж хүссэн. Тэр охин ийм жаахан байсан ч гэсэн надаас ээжийг нь аврахыг гуйсан.
Жонни: тэгээд тэгээд аварсан юм уу!
Жонни энэ удаа нилээн сандрангуй бас ууртай байсан тул Жэхён төвлөрөн толгой дохиод төрөх тасагт эмч нарт өгчихсөн гэв.
Жонни Жэхёны мөрнөөс базан ашгүй дээ гээд инээмсэглэн ажилаа олчихсоон хоёулаа эмнэлэгийн хоолны газарт туслах тогоочоор ажиллах юм байна лээ гэлээ.
Тэд ч ажлын газартайгаа танилцахаар эмнэлэгийн хоолны газрыг зорив.
~~~
Хэн намайг алах гэж завдсанг би мэдэж байгаа.
Намайг алах гэсэн бодол нь хичнээн өчүүхэнг ч ойлгосон.
Бас тэр хүн ээж аавыг минь яаж хорлож байгааг ч мэдлээ.
Дээшээ буцхаасаа өмнө энэ бүх асуудлаа шийдчихээд явах хэрэгтэй.
~~~
Жэхён Жонни хоёр ч нуруугаа хотойлгож алхсаар гэрийнхээ үүдэнд ирэхэд л өдөржин ажилласан хоёрын гэдэс нь хоол нэхэж хамар нь хоол үнэртэж байлаа.
Гэрлүүгээ ортол Инбинь яг хоолоо гаргаж байсан бөгөөд тэр хоёрыг харан инээмсэглээд яг хоолон дээр ирлээ шүү гэж хэлэв.
Тэр гурав хоолны ширээгээ тойрон сууж байхдаа өдөр юу болсон тухай ярилцана.
Жэхён: тэгээд л надаас тусламж хүссэн нь жаахан сонин санагдаад. Жаахан хүүхэд болохоор намайг айлгах биш тусламж авсан байх л даа.
Инбинь: эсвэл чи угаасаа ингэж тусламж үзүүлэх ёстой болохоор л сүнс хардаг байж мэднэ.
Жонни: Инбиний санааг ойлгочихлоо!
Инбинь: яасан ч удаж байж ойлгодог юм
Жэхён: тэгвэл...тэгвэл гоё юм байна! Тэгвэл би сүнснүүдэд тэгвэл туслаж байх ёстой байх нь ээ
Инбинь: тиймээ тэгж байж л чи айдсаа давна.
Бас би маргаашнаас тусдаа байна. Та хоёр өөрсдөө учраа олцгооно биз.
Жонни будаандаа гахан бүр үү? Гэж асуухад Инбинь толгойгоо сэгсрээд 7 хоног л байх гэж найдаж байна гэлээ.
Жэхён сонин хараад юу хийх гэж байгаа юм?
Инбинь: нэг асуудал л. Миний асуудалд та хоёр оролцох хэрэггүй болохоор та хоёр урдах асуудал ажлаа л хийцгээгээрэй ойлгосон уу.
Жонни: чи ч яах вэ? Орой ирэхэд хэн ингэж хоол хийж угтах юм бэ?
Жонниг гомдоллож байхад Жэхён дэмжиж хэдэн үг давсалхад Инбинь хоёуланг нь халбагаар цохиод энэ муу хоёр чинь надад санаа зовоод байна уу гэсэн чинь харин юу вэ! Гэж гэрээр нэг орилов.
Ямартай ч Жэхён маань сүнсүүдтэй харьцахдаа яг ямар байх тухайгаа бол ойлголт авсан бололтой😎.
Жонни ч хоол хоол гээл байна ххха😂
Инбинь маань харин 7 хоногийн дотор ямар ажил зохьцуулах гээд байна даа❓
Дараагын хэсэг хэдэн войт нь ойлгомжтой тэ~🌷
Чимээгүй болон чимээтэй уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе🎀 гэхдээ би ч бас хүн шүү дээ урам авмаар байна...