Маргааш үүрээр бүгдийг унтсан хойно Жонгүг Тэхёныг дагуулсаар бэлтгэлийн талбайд очив. Тэнд зөвхөн нойтон мод болоод зөөлөн интоорын холилдсон үнэр л орчинг дүүргэх аж.
Тэхён зүгээр л энд тэндхийг сониучирхан харах бол Жонгүг ойролцоох өргөөнөөс хоёр илд авч гарч ирсээр нэгийг нь Тэхён руу шидэж орхилоо.
Гэнэтхэн өөдөөс нь чиглээд ирсэн сэлмэнд цочихдоо Тэхён хойш хоёр алхам ухраад биеэ хамгаалах бол Жонгүг энэ үйлдэлд нь түүнийг дооглон инээнэ.
"Ханхүү, та иймхэн зүйлээс айж болохгүй шүү дээ."
Тэхён гарынхаа араар нүдээ нухласаар "Дуугаа тат. Чи улсын ханхүүг аймхай гэх гээ юу?"
Жонгүгт түүний энэ төрх нь дэндүү эгдүүтэй харагдсанд дахиад л түүнд бууж өгөн хамраа үрчийлгэсээр инээмсэглэх нь тэр. Тэр үргэлж л Тэхёны өөрийн мэдэлгүй гаргаад байдаг бяцхан хүүхдийн гэмээр үйлдлүүдэд ухаанаа алдчихдаг. Тэгээд ч болоогүй ханхүү ийм үйлдлийнхээ хажуугаар өөрийгөө хүчтэй гэж тэмцэлдэх нь ямар хөөрхөн гэж санана?
"Уучлаарай, ханхүү. Миний буруу."
Жонгүгийн зөөлөн үгсэд Тэхён түүнийг өршөөн газар унасан сэлмийг авлаа. Жаахан барихад л гар чилмээр дэндүү хүнд зүйлийг Тэхён эргүүлж тойруулан харах бөгөөд "Энэ яагаад ийм хүнд байгаа юм?"
"Хүнд байна уу? Уг нь ханхүү танд тохирох хамгийн жижиг нь шүү дээ."
Тэхён түүн рүү муухай харчхаад илүү зүйл хэлэлгүй сэлмээ өргөсөөр, удаан зогсох гэж оролдоно.
"Болсон гэж бодож байвал, эхний ээлжинд над руу дайр."
Жонгүг өөртөө итгэлтэй хоолойгоор ийн хэлбэл Тэхён түүнд мөчөөгөө амархан өгөхийг хүсээгүй бололтой шууд л хаа хамаагүй зүгт сэлэм далайж эхлэх нь тэр.
Тэхёны утгагүй дайралтуудыг Жонгүг амархан гэгч нь хамгаалсаар, эцэст нь түүнийг сэлмээ газар шидэн амьсгаатаж суух үеэр л Жонгүг ханхүүгийн дэргэд ирж суув.
"Өнөөдөртөө болно оо. Та их ядарчхаж."
Жонгүг гараа явуулсаар Тэхёны духны урдуур орчихсон байх хөлс дарсан үсийг нь арагш болгоод инээмсэглэлээ.
Тэхён яагаад ч юм ингэхэд нь өөрийгөө барьж чадахаа байчихдаг. Ханхүү хүн бусдын өмнө фермоноо хамгийн сайнаараа дарж явдаг байх хэрэгтэй. Түүнд бага байхаас нь л ингэж сургасан ч... Тэхён зүгээр л Жонгүгийн өмнө үүнийг биелүүлж чаддаггүй.

YOU ARE READING
????? ??????
RomanceУгсаа залгамжлах ханх?? омега байж болохг?й! Тэр заавал альфа бие хамгаалагчтай байх шаардлагатай. Эс б?г??с дуртай нэг альфа т??нд соёогоо шигтгэх болно.