抖阴社区

Back to me

109 29 1
                                        

Сургуулийн коридороор зөрөх мөчид маш их ичиж бас сандрах түгшүүртэй мэдрэмж хэт ихээр авч байлаа. Яг л түүний өмнө гэм хийсэн мэт.

Яагаад ч юм би энэ харилцаанд ганцаараа хайрлаж үлдээд харин тэр намайг үзэн ядаад үлдчихсэн мэт...

Гүйж очоод хойноос нь өмнөх шигээ тэврэхийг хэт ихээр хүсэвч үнэхээр чадахгүй байгаа нь нулимс минь гарах шалтгаан болоод байв.

Зүгээр л анхнаасаа би дэмий уурлаж дэмий жижигхэн зүйлд уцаарлаж хэмээн хором бүрт бодох боловч цаг хугацаа нэгэнт л болоод өнгөрчихсөн учир дэмий л харамсана.

-

Найзаараа дамжуулан жигнэмэг болон "Дэмий зүйлд уурласанд уучлаарай:)" гэх бяцхан захиаг хамт өгүүлээд буцаад эвлэрчих юм шиг мэдрэмж төрөн баясал дүүрэн гэр лүүгээ явахдаа байн байн түүнийг над руу чат бичих болов уу гэж утсаа гөлрөн алхана.

Удсан ч үгүй блокийг минь тэр гаргахад хэдий гудамж явж байгаа ч ямар их баярлаж байгаагаа тэр дор нь олны дунд гарган үсрэн дэвхэцнэ.

Яг үнэндээ би өөрсдийгөө ингээд эвлэрчихнэ хэмээн хөнгөн бодсон. Олон зүйл болж олон ч шантарсны эцэст үерхэж чадсан үерхлээ түргэн уураараа нураачихсан болохоор өөрийгөө үнэхээр олон үгээр зүхэж байлаа.

-

Хажуугаар зөрсөн хөвгүүн болгон руу нүдээ унагааж нэрийг надаар асуулгадаг найзынхаа ээлжит залуугийн нэрийг мэдэх гэж найрч явах даа өөрөө сайн болно гэж хэн мэдэх вэ?

5хан минут хэртэй ярьсан хэрнээ 5 сар түүний хойноос гүйчих гэж.

2хон ангийн цаана хичээл нь ордог 2 дүү хүүхэд хичээлийг минь ч хийлгэхгүй бодлоос гарахгүй бүгчихнэ гэж яаж мэдэх билээ?

-

-Чи тэгээд түүндээ үнэхээр сайн байсан юм уу?

-Мэдэхгүй сайн банди гэж хэлэхээс өөр таалдаг банди гэж хэлэх нь дээр байх. Зүгээр л найрч авчихаад хамт баймаар санагддаг тийм хүн байсан гэх юм уу?

НАЙРАХ АРГА ЧИНЬ БУРУУДААД БАЙНАWhere stories live. Discover now