抖阴社区

10. Драма

380 46 2
                                        

Өглөө 7:00 гэхэд босч, нэгдсэн журмаар дасгал хийнэ. Дараа нь өглөөний цайндаа орж, хичээлдээ сууна. Өдрийн хоолны дараа хэсэг хугацаанд амралтын цаг гаргаж өгсөн ба заримдаа оройн хоол болтол тоглож, багш нартайгаа дотносож байв. Үдшийн 10-11 цагт унтах ёстой ч тэр болтол зуслангийн сонирхолтой арга хэмжээнүүдэд хамрагдана. Энэ хэвээр өдөр хоногууд үргэлжилсээр дөрөв хонолоо. Зусланд явахаар ангиараа илүү дотно болдог юм. Зарим үед өмнө нь анзаарч байгаагүй дутагдалтай араншинг нь хүртэл олж харна гээч.

Яг үнэндээ хичээл амартал маш их зүйл болсон. Сэра Жэбомд үнэхээр сайн ч өнөөх нь Ирёнтой хэлхэлдээд халгаахгүй. Буримын сайн хөвгүүн нь надад сэтгэлээ илчилснээс болж бид хоорондоо төдийгүй дээд ангийн охидтой хүртэл ам мурийгаад амжсан. Ян И Сүбины араас гүйх ээ больсон ч ангийнх нь номын солиотод очоод дурлачихсан. Миний хувьд Zico-д л анхаараад энэ бүхнийг нээх их авч хэлэлцээгүй.

✨Flashback✨

Zico-н найз Намчол гэх залууг Буримын краш гэдгээр нь мэддэг байлаа. Гэтэл нэг орой хичээлээ хийгээд сууж байтал хонх дуугардаг юм байна. Хаалга тайлтал өнөөх Намчол гэгч зогсож байх аж. Хэзээ ч төсөөлөөгүй хүн ирсэн болоод ч тэр үү гайхсандаа гацчихав.

Намчол " Сайн уу?" гээд инээмсэглэв. Бурим түүний хүүхэд шиг хөөрхөн инээмсэглэлд татагдсан байх. Сайн найзын минь хайртай хүн, хайртай хүний минь сайн найз байгаагүй бол би түүнд дурлах байсан биз. Хаагуур зөрсөн юм бэ? Гайтай Zico-с түрүүлж над дээр ирэхгүй дээ.

- Сайн уу? Манайхыг яаж..? Заза юу ч биш дээ, ямар хэргээр ирээв?

Нүд нь талимаараад, дуу нь олигтой гарахгүй. Тэр жаахан балгачихсан юм шиг байна.

Намчол " Танай нөгөө ангид сурдаг үеэл чинь манай байрных шдээ. Түүнээс асуусан юм. "

- Наригаас уу? Тэгээд яах гэж..

Намчол " Очих уу байх уу гэж их бодсон л доо. Тэгээд удаан тэвчиж чадахгүй болохоор хүрээд ирлээ. Анх чамайг сургуулийн коридорт харсан өдрөөс хойш өнөөг хүртэл харж явна. Нэг алхам түрүүлж хийгээгүй дээ. Ганцхан хором алдсандаа...ЧАМАЙГ АЛДСАНДАА БАЧУУРЧ ҮХЭХ ГЭЭД БАЙГАА БОЛОХООР..."

Хэлэх үг олдохгүй нь..

Намчол " Надад боломж байгаа юу Юнхи? Хэлээч, намайг хайрла энэ тэр гэхгүй ч өөрөөсөө түлхэхгүй байж чадах уу? Үгүй ээ, ер нь миний сэтгэлийг хүлээж аваач дээ.."

Sacred Lies: Tears don't Fall |WJH|Where stories live. Discover now