Жэбом бид хоёр атгасан гараа тавилгүй байсаар тоглоом дуусч, зуслангийн үйл ажиллагаа эхэллээ. Зуны соёлын талбайд очтол багш нарын тоглолт болж байв.Бүлгээрээ зэрэгцэн сууж, бүхий л анхаарлаа тайз руу төвлөрүүлнэ. Тоглолт хоёр цаг үргэлжилж, 22:15-т тарав.
Харанхуй замаар уруудан бууж байтал хажуунаас нэг хүн ирээд хөтлөх гэхэд нь айсандаа гараа татчихав. Дээш өлийн хартал Жэйби юу ч болоогүй мэт гараас хөтлөн алхаж эхлэх нь тэр.
Жэбом " Гар чинь ямар хүйтэн юм бэ? Ер нь май, энийг өмсчих." гээд өмсөж байсан малгайтай цамцаа тайлж өгөв. Замын хажууд байх жижигхэн шонгийн гэрэлд хартал бид их адилхан хувцаслаж ээ. Цайвар жинс, хар hoodie, цамц мөн хар converse. Томдсон малгайтай цамц өмсчхөөд, хөтлөлцөөд явж буй биднийг харсан хэн ч сайхан тохирсон хосууд гэхээр. Бүлгийнхаа байшинд иртэл Жэйби " Би юмнуудаа янзалчхаад буцаад ирье, өрөө гэж авах юмгүй байгаа" гээд хацраас минь зөөлхөн чимхчхээд явчхав. Унтах цаг болж байхад юу вэ? Арай манай өрөөнд хонох гээд байгаа юм биш биз..
Өрөөндөө ортол хамт хуваарилагдсан өөр сургуулийн охин болох Руда хүлээж байв. Сэрагийн үеэл Күдо, түүний багын найз Руда хоёр бидэнтэй хамт байрлаж байгаа. Ихэнх цагаа хамтдаа өнгөрүүлдэг болохоор бид дажгүй дотно найзууд болсон шүү.
Руда намайг чангаан хажуудаа суулгаад "Та хоёр үерхэж байгаа юм уу?" гэв.
- Үгүй ээ, яасан?
Руда " Хэн ч харсан ойлгомжтой байхад даа! Гэхдээ яая гэж бодож байна? Цаадахаасаа асуугаач."
- Анх орж ирээд үерхэх аядсан нь үнэн л дээ, гэхдээ тэр одоо Сэрагийн зүрх сэтгэлийн эзэн шүү дээ.
Руда "Тийм дээ, гэхдээ л та хоёр миний харж байсан хамгийг хөөрхөн хосууд болох байлаа.
Хэрвээ чи Zico бид хоёрыг харсан бол ингэж хэлэхгүй дээ. Гэснээс тэр одоо юу хийж байгаа бол? Олигтой хоол идэж, нойроо сайн авч чадаж байгаа л гэж найдахаас. Харахад их л сайхан, өндөр залуу яваад л байдаг. Гэвч цагаа тулахаар бүтэлгүй ч гэх юм уу хариугүй амьтан юм шүү дээ. Байнга л өвдөж, гэмтэж ямар нэг байдлаар хохирсоор байгаад тэр нь хэвийн үзэгдэл болчихсон. Сүлжээ ч гүй газар байгаа болоод тэр үү үнэндээ түүнийг дурсаагүй удаж. Нүдэнд харагдахгүй бол бодогдохгүй гэдэг нь л болж байх шиг. Үнэндээ ойрд Илхүүн, Жэйби хоёроос болоод сайн хүн ээ ч анзаарсангүй тууж явна даа.
Нүүр гараа угаачхаад иртэл өрөөнийхнөөс гадна Жэйби тэргүүтэй ангийн гурван залуу байв. Ингээд бид орой дуусгаагүй тоглоомынхоо эцсийг үзэхээр боллоо. Анх хэрхэн зогсож байснаараа сууцгаав. Тоглоом дундаа ороход багш нар эргүүл хийж эхлэсэн ба гэрлээ унтраах хэрэгтэй болов.

YOU ARE READING
Sacred Lies: Tears don't Fall |WJH|
Fanfiction2?? - Дууссан ? 2020.01.01 - 2020.06.14 Худалчуудын хайранд тавтай морил. Тэд б?гд ??р ??рсдийнх??р?? тоглож эцэст нь чамайг хаяад явах болно. Харин ?лдсэн з?йл нь з?вх?н НУЛИМСТАЙ ДУРСАМЖ. -Sia?