Шөнийн 1 цаг өнгөрсөн хэдий ч би унтаж чадсангүй...Намжүүн ч мөн ирсэнгүй.
Орон дээр хэвтсэн ч толгой өвдөөд хэтэрхий их хөрвөөгөөд огт тухгүй байсан болохоор босохоор шийдлээ.
Гадуураа зузаахан юм өмсчихөөд хойш анх очиж байсан горхи руу явав.
~
Яг бодсоноор гадаа нилээн сэрүүхэн хэрнээ цаанаа л нэг гоё нам гүн, гадаа харанхуй байгаа хэрнээ бүтэн сар хангалттай гэрэлтүүлнэ.
Яг яагаад өөрийгөө ингээд гуниглаад байгаагаа огт ойлгохгүй юм.
Чи одоо ингэх ёстой гээд цаанаасаа команд авчихсан аятай нэг л сонин.Хуучных шигээ сар луу ширтэн дотроо байгаа бүх зүйлээ саранд шивнэн үнэхээр удаан тэндээ зогсов.
Зөөлхөн үлээх салхи нь намайг хангалттай тайвшруулж өгнө.
Түрүүний санаа зовинол ор мөргүй алга болон дотор минь амар амгалан суудлаа эзэлнэ.Нэг утсаа гарган цагаа харвал аль хэдийн 2:30 болчихож.
Үүнээс илүү удаан зогсох юм бол ханиад хүрчих юм шиг байна ямартай ч оръё.Арын хашаагаар ороход үүдэнд Намжүүны машин харадана аль хэдийн ирчихсэн юм байхдаа?
Үүдээр орохоор түүний гутлаас гадна өөр эмэгтэй хүнийй өндөр өсгийт.
Дотроо мянга өөрийнхөө бодоыг үгүйсгэн дээш түүний өрөөрүү дөхөв.
Бурхан минь гэж үгүй байгаасай хэмээн нүдээ анин хаалгыг нь зөөлхөн нээн орвол.
Гайхалтай тэр өөр эмэгтэй хүнтэй тэврэлдээд унтаж байна.
Яагаад ч цээжин дээр асар их бул чулуу дараад авчихсан юм шиг хүнд оргин өмнөхөөсөө илүү их урам хугаралт мэдрэгдэнэ.
Гэхдээ Миёнаа чи яасан гэж ингэж гомдоод байгаа юм? Би чинь түүний хувьд ердөө л нэг хууль ёсны....
~
Шөнө бараг л унтсангүй өглөө эрт сэрчихэв.
Хуучныхаа амьдралын хэв маягаар цоглог байхаар шийдсэн учир өглөө 7 болж байхад босон зөвхөн өөртөө өглөөний цай болон шөл бэлтгэхээр шийднэ.
Хөргөгчнөөс мах гаргаж тавин хажуугаар нь өндөг талх шарна.
Шөлөө буцалгаж байх үед яагаад ч юм дотор муухайраад байв.
Орой унтаж амраагүй болохоор ингэж байгаа байх.
Бүх зүйлээ хийж дуусчихаад ширээн дээр зөөж тавин ганцаараа өглөөг угтана.

YOU ARE READING
Hey Daddy /KNJ [Complete]
Fantasy- Би чамайг гуйж авч суугааг?й Намж??наа. Гэсэн ч чи миний хууль ёсны н?х?р болохооc аав биш. +Насаа мэдэж уншаарай! Дараа нь ямар нэгэн хариуцлага тооцохг?й болно... -Хуулбарлахыг хоргилно!