抖阴社区

18

2K 136 2
                                        

- Ахх тиймээ ингэж нэг гэртээ ирэх гэж.

- Арай буух болоогүй байна бүсээ сайн зүү.

Зорчигчидийн анхааралд онгоц удахгүй  газардах гэж байгаа тул бүсээ бүслэнэ үү.

~

4 сар гаруй хугацаа өнгөрчихсөн болохоор аль хэдийн сэрүүхэн болчихож ээ.

- Ингэхэд бид хаана?

- Мэдээж манайд.

- Эцэг эх чинь?

- Больж үз би өдий том болчихоод юу гэж тэд нартай хамт амьдрах вэ дээ.

- За тэгвэл хурдан явцгаая өлсөөд байна.

Онгоцны буудлаас гаран удалгүй түүний машин гадаа ирж түүний гэр лүү явахаар болов.

Багагүй урт зам туулсаны эцэст түүний гэрийн гадаа ирэхэд дахиад л хотоос бага зэргийн зайтай 2 давхар хаус байв.

- Ээж аав чинь ч бас иймэрхүү газар амьдардаг уу?

- Ерөн бол тийм ээ, тэд ийм газар амьдарч байгаагаа эд хөрөнгийнхөө төлөөлөл гэж боддог.

- Тийм дээ манайх ч ялгаагүй.

Түүний гэрт орж ирээд өөрийнхөө хувцаснуудыг түүний шүүгээнд байрлуулахаар болов.

Одоо ч нэг өрөөнд унтахаас санаа зовох оо байж, гэхдээ ичихээ больсон гэсэн үг ч биш лдээ.

Хамгийн гол нь Солонгосд ирчихсэн юм чинь яаж аав ээждээ хэлнээ.
Би чинь одоо 19хөн настай шүүдээ бие давхар гэдгээ хэлэх юм бол амьдрал ч дуусах байхдаа.

- Юу бодож байгаа юм?

Байдгаараа бодол болоод сууж байхад хажуунаас орж ирсэн асуултанд золтой л зүрхээр явчихсангүй.

- Ю.юу ч биш дээ.

Тэр над дээр хүрж ирээд гарнаас минь зөөлхөн атгаад хажууд минь суун.

- Чамд ямар хэцүү байгааг ойлгож байна аа.

Гэхдээ хоёулаа яаж ийж байгаад энэ бүхнийг даваад гарах хэрэгтэй, наад бяцхан амьтаныг яадаг ч байсан буцаагаад явуулж болохгүй.

Хэмэээ духан дээр минь зөөлхөн үнсэхэд би түүний өөдөөс инээмсэглэн мөрийг нь дэрлэв.

- Хоёулаа өнөөдөртөө амарчихаад маргааш явцгаая.

Би харин чимээгүй л толгой дохино.

Удалгүй доор түүний гэрийн хонх дугаран хэн нэгэн ирсэнийг илтгэв.

- Би очоод хаалга тайлчихаад ирье.

Hey Daddy /KNJ   [Complete]Where stories live. Discover now