- Би айгаад байна.
- Зүгээрдээ би чиний дэргэд байна.
Хэмээн духан дээр минь зөөлхөн үнсчихээд гэрийн хаалга татан оров.
~
- ЮУ!!?
- Ханиа тайван бай даралт чинь ихсэх нь.
- Ааваа тайвшир л даа.
Нүднээс минь том том нулимс өөрийн эрхгүй бөмбөрөхийн зэрэгцээ түүний уурандаа бахдаж ядаж буй аавын сэтгэл өөрийнх нь урд мэгшин уйлж байгаа ганц охиныхоо өмнө шалдаа бууж орхив.
Анх мөнгөний төлөө түүнийг хүчээр гэрлүүлэн бараг л охиноо зарсантай ялгаагүй хүн түүний одоо байгаа жаргалыг нь эсэргүйцэх эрхгүй шүүдээ.
- Ойлголоо...чи минь л жаргалтай байвал яах ч аргагүй шүүдээ. Аавыгаа уучлаарай.
Гээд аавын минь зовхиноос доглон нулимс унаад амжив.
~
Аав ээжтэйгээ жаргалтай байгаагүй үнэхээр их удчихажээ.
Бүх хүмүүсийг уйлуулаад амжсан энэ бяцхан үрийг зөвшөөрсөний дараа бид оройн хоол идэн ихэд жаргалтай өнгөрөх шиг болов.
Ээж намайг бие давхар гэснээс хойш миний өмнөөс урдуур хойгуур гүйгээд аав ч юм хийлгэхгүй хөдөлгөх ч гүй хорьчихсон.
Яахав нэг бодлоороо дажгүй ч үнэхээр эвгүй санагдаад ер болсонгүй.
Тэдний хэлсний дагуу бид эндээ хонохоор болсон тул гэдэс томроогүй дээрээ ганц удаа ч болтугай гэсээр байгаад тэр хоёрыг өрөө рүү нь оруулан би өөрөө аягаа угаахаар болов.
Аяга угаах зуураа энэ гэрт өнгөрүүлсэнээс авхуулаад Канадад өнгрүүлсэн гэх дурсамж бүхнийг бодон нүүрэндээ инээмсэглэл тодруулан аягаа угаан зогсоход бэлхүүсээр Намжүүний гар орж ирэн тэврэнэ.
- Юу бодоод ийм жаргалтай байгаа юм?
- Зүгээр л тэр үед эцэг эхээ бодолгүй зөрүүдэлсээр гэрлэлтээ болиулчихсан байсан бол өдийд ямархуу байсан бол гэдгээ бодож байлаа.
- Тэр үед гэрлээгүй байсан ч ирээдүйд би чамтай ямар нэгэн аргаар санаандгүй ч гэсэн уулзах л байсан байх.
Бидний аав нэгнээ таньдаг байхад уулзаж л таарна.- Мм тийм ч юмуу?
- Тийм ээ, одоо аягаа угаасан бол явж унтацгаая хамаагүй их юм бодоод байвал биед чинь муу шүү.
Гээд намайг хоёр гар дээрээ өргөн өрөөг минь зүглэв.
- Яаа буулгаачээ аав ээж харчихбал яах юм?
- Зүгээрээ тэд өрөөндөө байхад анзаарахгүй.
- Тэгсэн ч гэсэн надад эвгүй байна шдээ.
Түүнд бага зэрэг эрхлэн цээжийг нь налахад Намжүүний Миёныг өхөөрдөн инээж байгаа нь илт мэдэгдэв.
Тэр хоёр Миёны өрөөнд орж ирэн түүнийг зөөлхөн орон дээр тавьчихаад өрөөг нь нэг бүрчлэн сонирхоно.
- Чи ч сургуулийнхаа гавал байж ээ?
- Бараг л тийм гэх үү дээ, чихэвчээ зүүчихээд хичээлээ хийх надад таалагддаг байсан.
- Мөрөөдөл чинь юу байсан юм?
- Сургуулиа төгсчихөөд тэтгэлэгээр гадаад руу бие даагаад сурахыг хүсч байсан гэхдээ одоо өнгөрсөөн.
- Уучлаарай.
Хэмээн түүнийг надруу эргэж харахад би өөдөөс нь зөөлхөн толгойгоо сэгсрэн хоёр гараа дэлгэв.
- Унтацгаая.
Тэр намайг ирж тэвэрэн хойш хэвтүүлчихээд цамцыг минь сөхөн гэдсэн дээр чихээ наав.
- Дөнгөж нэг сар хүрэх гэж байж юу гэж мэдрэгддэг юм.
Түүнийг багахан шоолж инээхэд тэр хамраа үрчийлгэн босж ирээд надруу сонин харав, харин надад харж байгаа нь улам эгдүүтэй санагдан өмнөхөөсөө чанга инээнэ.
Намайг инээхийг харсан түүний нүүрэнд ч инээмсэглэл тодрон.
- Аавын бяцхан зулзага унтаж байна уу?
Нэг өдөрт ээж нь хэт олон сэтгэлийн өөр өөр хөдлөл гаргаад байгаа болохоор чи минь ядарч байгаа байхдаа.
Миний үр ээждээ хайртай юм чинь эхний хэдэн сардаа бага хордлого өгөөрэй, аан бас аавынхаа хацрын хонхорхойг дуурайгаад яг бяцхан жэтлмэн Намжүүн гараад ирээрэй, аа гэхдээ аав шигээ бүтэлгүй хоол хийж чаддагүй байж болохгүй шүү.Гэх мэтээр хүүхэдтэйгээ ярьж эхэлхэд миний нүдэнд баярын нулимс цийлэгнээд ирэв.
Жүүн дээш өндийн намайг хараад
- Чи минь өнөөдөр арай л их уйлчихлаа.
Хэмээн духан дээр минь үнсэн толгойн доогуур гараа оруулан энгэртээ тэврэн хэвтэв.- Чи хүүхдээ эмэгтэй байгаасай гэж бодож байна уу? Эрэгтэй байгаасай гэж бодож байна уу?
- Мэдэхгүй ээ, аль ч байсан адилхан хайрлана гэдгээ л мэдэж байна.
- Хайртай шүү.
Энэ удаад би энэ үгийг түрүүлж хэлэн энгэрт нь шигдэв.- Миёнаа.
- Мм?
- Ганцхан удаа хөхийг чинь бариад унтчихъя тэгэх үү? Сая гэдсэн дээр чинь чихээ нааж байгаад харсан чинь өмнөхөөсөө томорчихож, гацхан удаа.
- Муу гаж донтон битгий давраад бай цаашаа унт.
Та нар ёстой дахиж зохиол бичмээргүй болтол урам хуглах юмаа

YOU ARE READING
Hey Daddy /KNJ [Complete]
Fantasy- Би чамайг гуйж авч суугааг?й Намж??наа. Гэсэн ч чи миний хууль ёсны н?х?р болохооc аав биш. +Насаа мэдэж уншаарай! Дараа нь ямар нэгэн хариуцлага тооцохг?й болно... -Хуулбарлахыг хоргилно!